🏗️ CEMENT INDUSTRY WEEKLY

Share
🏗️ CEMENT INDUSTRY WEEKLY

Барилгын салбарын мэдээллийг нэг дороос

Шинэ долоо хоногийн мэнд!

Та бүхэндээ Cement Industry Weekly мэдээллийн товхимлын ээлжит дугаарыг хүргэж байна. Энэ удаагийн дугаарт эрчим хүчний салбарын өөрчлөлтүүд, сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн боломж, томоохон дэд бүтцийн төслүүд болон үйлдвэрлэлийн орчинд нөлөөлж буй бодлого, зах зээлийн чиг хандлагуудыг онцлон хүргэж байна.


📌 Industry Insight

☀️ Нарны эрчим хүч: Асар их боломж, бүрэн ашиглагдаагүй нөөц

Монгол Улс жилд 2,250–3,300 цагийн нарны тусгал хүлээн авдаг ч 2026 оны байдлаар сэргээгдэх эрчим хүч нийт суурилагдсан хүчин чадлын ердөө 17 орчим хувийг эзэлж байна. Эрчим хүчний эрэлт өсөн нэмэгдэж буй энэ үед нарны эрчим хүч нь зөвхөн байгаль орчны бус, эрчим хүчний аюулгүй байдал, үйлдвэржилтийн дараагийн стратегийн боломж болж байна.


🔥 Top Story

⚡ Тарифын өсөлт үйлдвэрийн зардалд хэрхэн нөлөөлөх вэ?

Эрчим хүчний зохицуулах хорооны 2026 оны шийдвэрийн дагуу уурхайн олборлолт болон боловсруулах үйлдвэрийн хэрэглэгчдийн цахилгааны тариф 15 хувиар нэмэгдээд байна. Энэхүү өөрчлөлт нь үйлдвэрлэлийн салбарын хувьд зөвхөн нэг төрлийн зардлын өсөлт бус, бүтээгдэхүүний өртөг, ашигт ажиллагаа болон өрсөлдөх чадварт нөлөөлөх хүчин зүйл болж байна.


🔍 Data Story / Infographic

🏘️ Орон сууцны үнэ зөвхөн цементээс шалтгаалдаггүй

Орон сууцны үнэ бүрдэхэд цементээс гадна газар, дэд бүтэц, санхүүжилт болон хөрөнгө оруулалтын зардал чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс үнийн өсөлтийг зөвхөн цементийн үнэтэй холбон тайлбарлах нь хангалтгүй юм.

🌍 Global Watch

🔶 AI, эрчим хүч ба зэс: Ирээдүйн өрсөлдөөний шинэ төв цэг

Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан (AI), цахилгаан автомашин болон сэргээгдэх эрчим хүчний салбарууд дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болж байна. Эдгээр нь тусдаа салбарууд мэт харагдавч нэг ижил стратегийн түүхий эд болох зэсийн эрэлт хэрэгцээ дээр огтлолцож буй нь онцлог юм.

S&P Global-ийн тооцооллоор дэлхийн зэсийн эрэлт 2025 оны 28 сая тонноос 2040 он гэхэд 42 сая тонн болж, ойролцоогоор 50 хувиар өсөх төлөвтэй байна. Энэхүү өсөлтийг зөвхөн цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний төслүүд бус, сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж буй AI дата төвүүдийн хөгжил мөн тодорхойлох төлөвтэй байна.

Holcim Xella-г худалдан авч, барилгын материалын зах зээл дэх байр сууриа тэллээ

Дэлхийн томоохон барилгын материал үйлдвэрлэгч Holcim компани 2026 оны 6-р сарын 19-нд барилгын шийдэл, хөнгөн хийцийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Xella компанийг худалдан авах хэлцлээ албан ёсоор хааснаа зарлалаа. Энэхүү хэлцэл нь Holcim-ийн цемент, бетон төвтэй бизнесээс илүү өндөр нэмүү өртөг шингэсэн барилгын шийдэл, бүтээгдэхүүний зах зээл рүү чиглэсэн стратегийн нэг хэсэг гэж үзэж байна.

Xella нь Европ болон бусад зах зээлд агааржуулсан бетон блок (AAC), дулаан тусгаарлагч болон барилгын хийцийн бүтээгдэхүүнээрээ танигдсан компани бөгөөд Holcim-ийн бүтээгдэхүүний багцыг өргөжүүлэх ач холбогдолтой гэж шинжээчид онцолж байна.

Эх сурвалж: https://www.holcim.com/media/media-releases/holcim-completes-acquisition-xella


🤝 Хамтран ажиллах уу?

Танай байгууллагын мэдээ, судалгаа, шинэ бүтээгдэхүүн, технологийн мэдээллийг Cement Industry Weekly-д онцлон хүргэх боломжтой.

📧 info@cementexpo.mn📞 +976 9458-5892


🌐 Cement Expo-г дагаарай

Website · Facebook ·

Read more

Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв нэмэгдэнэ. Харин зарцуулалтын хяналт асуудал дагуулж байна

Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв нэмэгдэнэ. Харин зарцуулалтын хяналт асуудал дагуулж байна

Засгийн газар 2027 онд Эрүүл мэндийн даатгалын санд 3.4 их наяд төгрөг төвлөрүүлж, үүнээс гурван их наядыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон бусад зардалд зарцуулахаар төлөвлөжээ. Энэ оныхтой харьцуулахад сангийн орлого 700 тэрбум, зарлага 600 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо юм. Нэмэлт санхүүжилтийн нэг хэсгийг иргэдийн эмийн зардлыг бууруулахад зориулахаар

By CementExpo
Шөнийн цахилгааны хөнгөлөлт 11-р сарын 1-нээс эхэлнэ

Шөнийн цахилгааны хөнгөлөлт 11-р сарын 1-нээс эхэлнэ

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж, 2027 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ. Хөнгөлөлтөд хамрагдах шаардлага хангасан айл өрхүүд оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэлх хэрэглээний төлбөрөө 100 хүртэлх хувиар хөнгөлүүлэх юм. Хөнгөлөлтийн хэмжээг тухайн айлын цахилгааны холболтоос хамааруулан тогтоожээ. Ердийн 220 вольтын холболттой

By CementExpo
Улаанбаатарын 33 жилийн газар олголтыг шалгана

Улаанбаатарын 33 жилийн газар олголтыг шалгана

УИХ аравдугаар сарын 23-нд Улаанбаатар хотын 1992–2025 оны газар олголтыг шалгах Хянан шалгах түр хороо байгууллаа. Ингэснээр өнгөрсөн 33 жилийн хугацаанд нийслэлийн үе үеийн удирдлагуудын гаргасан газар олголтын шийдвэрүүдийг нэг дор шалгах боломж бүрдэж байна. УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүний санаачилсан уг тогтоолыг чуулганд оролцсон

By CementExpo
100 мянган айлын орон сууцны хөтөлбөр: Урьдчилгаа багасах ч сарын төлбөрийн асуудал үлдэнэ

100 мянган айлын орон сууцны хөтөлбөр: Урьдчилгаа багасах ч сарын төлбөрийн асуудал үлдэнэ

Засгийн газар 2030 он хүртэл 100 мянган айлыг орон сууцаар хангаж, гэр хорооллын 50 мянган янданг буулгах үндэсний хөтөлбөрөө аравдугаар сарын 21-нд зарлалаа. Хөтөлбөрийн хүрээнд төр 40 мянга, хувийн хэвшил 60 мянган орон сууц нийлүүлэхээр төлөвлөжээ. Шинэ хөтөлбөрийн гол өөрчлөлт нь орон сууцанд орохын тулд заавал их хэмжээний урьдчилгаа

By CementExpo