Орон сууцны үнэ зөвхөн цементээс шалтгаалдаггүй

Share
Орон сууцны үнэ зөвхөн цементээс шалтгаалдаггүй

Сүүлийн жилүүдэд орон сууцны үнэ тасралтгүй өсөж байгаа нь олон нийтийн анхаарлыг татсаар байна. Энэ өсөлтийг ихэвчлэн цемент болон бусад барилгын материалын үнэтэй холбон тайлбарладаг ч орон сууцны үнэ бүрдэхэд нөлөөлдөг хүчин зүйлс үүнээс хавьгүй өргөн хүрээтэй байдаг.

Тухайлбал, УИХ-д өргөн мэдүүлсэн Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийн танилцуулгад дурдсанаар орон сууцны үнийн бүтцэд барилгын өөрийн өртөг 40–49 хувь, газар болон дэд бүтцийн зардал 18–32 хувь, банк санхүүгийн байгууллагын зээлийн хүүгийн зардал 14–20 хувь, хөрөнгө оруулагчийн өгөөж 16–30 хувийг тус тус эзэлж байна.

Жишээ болгон нийт ₮25.44 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй орон сууцны төслийн зардлын бүтцийг авч үзье. Уг тооцооллоос харахад нийт өртгийн 30.39 хувийг ажиллах хүчний зардал, 32.06 хувийг материалын зардал эзэлж байна. Материалын зардлыг задлан үзвэл арматур 7.66 хувь, бетон 4.76 хувь, бусад материалууд (хаалга, цонх, сантехник, фасад зэрэг) 19.64 хувь, цемент ердөө 1.71 хувийг бүрдүүлжээ.

Үүнээс гадна тээврийн зардал 0.91 хувь, машин механизмын ашиглалтын зардал 0.91 хувь, барилгын удирдлага, зохион байгуулалтын зардал 11.23 хувь, төслийн ашиг 11.32 хувийг эзэлж байна. Энэхүү жишээ нь орон сууцны үнэ зөвхөн нэг төрлийн барилгын материалаас бус хөдөлмөр, бусад материал, техник тоног төхөөрөмж, удирдлага болон үйл ажиллагааны олон төрлийн зардлын нийлбэрээр бүрддэг болохыг харуулж байна.

Тухайлбал, цемент нь барилгын үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд боловч нийт төсөвт өртгийн ердөө 1.71 хувийг эзэлж байгаа бөгөөд цементийн үнэ 10 хувиар өссөн тохиолдолд нийт төсөвт өртөгт үзүүлэх нөлөө ойролцоогоор 0.17 хувь байна. Иймээс орон сууцны үнийн өөрчлөлтийг зөвхөн цементийн үнэтэй холбон тайлбарлах нь бодит өртгийн бүтцийг бүрэн илэрхийлж чаддаггүй бөгөөд газар, дэд бүтэц, санхүүжилт, хөдөлмөрийн зардал болон бусад материалын нөлөөг хамтад нь авч үзэх шаардлагатай юм.

📊 Цементийн үнэ ба орон сууцны үнийн өсөлт ижил хурдаар явагдсан уу?

Сүүлийн 3–5 жилийн хугацаанд дотоодын цементийн үнэ болон орон сууцны зах зээлийн үнийн хөдөлгөөнийг харьцуулан үзвэл сонирхолтой дүр зураг ажиглагдаж байна. Барилгын материалын үнэ өссөн нь барилгын өртөгт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн боловч орон сууцны м² үнийн өсөлт нь зөвхөн цементийн үнээр тайлбарлагдахгүй байгааг зах зээлийн үзүүлэлтүүд харуулж байна.

Сүүлийн жилүүдийн зах зээлийн үзүүлэлтүүдийг харьцуулан үзвэл цементийн үнэ болон орон сууцны үнийн хөдөлгөөн ижил чиглэлтэй байгаагүй байна. Тухайлбал, 2023–2024 оны хооронд портланд цементийн дундаж үнэ ойролцоогоор 21.5 хувиар буурсан бол 2023–2026 оны хугацаанд шинэ орон сууцны үнийн индекс 44.1 хувиар, хуучин орон сууцны үнийн индекс 55 хувиар өссөн байна. Мөн 2026 оны IV сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Үүний зэрэгцээ сүүлийн 11 жилийн хугацаанд цементийн үйлдвэрлэлийн үндсэн зардлууд болох дизель түлш 100–150 хувь, төмөр замын тариф 120–183 хувь, эрчим хүч 100–160 хувь, логистик, тээврийн зардал 100–140 хувиар өссөн ч цементийн үнэ 2024 оноос хойш харьцангуй тогтвортой түвшинд хадгалагдаж байна.

Эдгээр үзүүлэлтүүд нь орон сууцны үнийн хөдөлгөөн нь зөвхөн цемент болон барилгын материалын үнээс бус, газрын үнэ, инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт, төслийн санхүүжилтийн өртөг, зээлийн хүү, хөрөнгө оруулагчийн өгөөж болон зах зээлийн эрэлт нийлүүлэлт зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр бүрддэг болохыг харуулж байна.

Үүнтэй зэрэгцэн төрөөс орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, урт хугацааны санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр Орон сууцжуулалтын тухай болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслүүдийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эдгээр төслүүд нь орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, салбарын тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой юм.

Иймээс орон сууцны үнийн өсөлтийг зөвхөн цементийн үнэтэй холбон тайлбарлах нь хангалтгүй бөгөөд газар, дэд бүтэц, санхүүжилт, барилгын материалын нийт өртөг болон зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хүчин зүйлсийг цогцоор нь авч үзэх шаардлагатай хэвээр байна.

Read more

Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв нэмэгдэнэ. Харин зарцуулалтын хяналт асуудал дагуулж байна

Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв нэмэгдэнэ. Харин зарцуулалтын хяналт асуудал дагуулж байна

Засгийн газар 2027 онд Эрүүл мэндийн даатгалын санд 3.4 их наяд төгрөг төвлөрүүлж, үүнээс гурван их наядыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон бусад зардалд зарцуулахаар төлөвлөжээ. Энэ оныхтой харьцуулахад сангийн орлого 700 тэрбум, зарлага 600 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо юм. Нэмэлт санхүүжилтийн нэг хэсгийг иргэдийн эмийн зардлыг бууруулахад зориулахаар

By CementExpo
Шөнийн цахилгааны хөнгөлөлт 11-р сарын 1-нээс эхэлнэ

Шөнийн цахилгааны хөнгөлөлт 11-р сарын 1-нээс эхэлнэ

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж, 2027 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ. Хөнгөлөлтөд хамрагдах шаардлага хангасан айл өрхүүд оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэлх хэрэглээний төлбөрөө 100 хүртэлх хувиар хөнгөлүүлэх юм. Хөнгөлөлтийн хэмжээг тухайн айлын цахилгааны холболтоос хамааруулан тогтоожээ. Ердийн 220 вольтын холболттой

By CementExpo
Улаанбаатарын 33 жилийн газар олголтыг шалгана

Улаанбаатарын 33 жилийн газар олголтыг шалгана

УИХ аравдугаар сарын 23-нд Улаанбаатар хотын 1992–2025 оны газар олголтыг шалгах Хянан шалгах түр хороо байгууллаа. Ингэснээр өнгөрсөн 33 жилийн хугацаанд нийслэлийн үе үеийн удирдлагуудын гаргасан газар олголтын шийдвэрүүдийг нэг дор шалгах боломж бүрдэж байна. УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүний санаачилсан уг тогтоолыг чуулганд оролцсон

By CementExpo
100 мянган айлын орон сууцны хөтөлбөр: Урьдчилгаа багасах ч сарын төлбөрийн асуудал үлдэнэ

100 мянган айлын орон сууцны хөтөлбөр: Урьдчилгаа багасах ч сарын төлбөрийн асуудал үлдэнэ

Засгийн газар 2030 он хүртэл 100 мянган айлыг орон сууцаар хангаж, гэр хорооллын 50 мянган янданг буулгах үндэсний хөтөлбөрөө аравдугаар сарын 21-нд зарлалаа. Хөтөлбөрийн хүрээнд төр 40 мянга, хувийн хэвшил 60 мянган орон сууц нийлүүлэхээр төлөвлөжээ. Шинэ хөтөлбөрийн гол өөрчлөлт нь орон сууцанд орохын тулд заавал их хэмжээний урьдчилгаа

By CementExpo