🏗️ BUILDING INDUSTRY WEEKLY(SPECIAL) дугаар

Share
🏗️ BUILDING INDUSTRY WEEKLY(SPECIAL) дугаар

Барилгын салбарын мэдээллийг нэг дороос

🏗️Орчин цагийн барилгын салбарын 100 жилийн ойд зориулсан тусгай дугаарт тавтай морил. Тэмээн хөсгөөр материал зөөдөг байсан 1926 оноос 11.7 их наяд төгрөгийн гүйцэтгэлтэй салбар болсон өнөөдрийг хүртэлх замнал, хот байгуулалтын ололт ба сургамж, дараагийн зууны сорилтыг энэ дугаарт хүргэж байна.

🏗️ 100 ЖИЛИЙН ЗАМНАЛ

Тэмээн хөсгөөс тэнгэр баганадсан хот хүртэл

Зуун жилийн өмнө Монголд бетон зуурмагийн үйлдвэр, цамхагт кран, хүнд даацын машин байсангүй. Тоосго, шохойгоо гар ажиллагаатай бааюунд шатааж, барилгын материалаа тэмээ, морин хөсгөөр зөөдөг байлаа.

Харин өнөөдөр хэдэн арван давхар барилга, орон сууцны хороолол, үйлдвэр, цахилгаан станц, авто зам, гүүрийг зэрэг бүтээн байгуулдаг 11.7 их наяд төгрөгийн салбар бий болжээ. Энэ бол зөвхөн техник, технологийн бус, Монгол орны амьдрах орчин бүхэлдээ өөрчлөгдсөн нэгэн зууны түүх юм.


1926 · АНХНЫ СУУРЬ

1926 оны үеийн барилга байгууламжийн ажил.

1926 онд барилгын хоршоо байгуулж, дэргэд нь зураг төслийн групп ажиллуулан, гар ажиллагаатай бааюу(тоосго болон туйпуу шатаах зуух) бүхий дөрвөн тоосгоны үйлдвэр, шохой болон алебастрын жижиг үйлдвэрлэлүүдийг ашиглалтад оруулжээ. Өнөөдрийн хэмжүүрээр жижигхэн сонсогдох энэ алхмаар Монгол Улс барилга байгууламжаа төлөвлөж, материалаа өөрсдөө үйлдвэрлэн, мэргэжлийн зохион байгуулалттай бүтээн байгуулалт хийж эхэлсэн юм.

Тухайн үед машин механизм, багаж хэрэгсэл, материалын тогтсон нийлүүлэлт, бэлтгэгдсэн ажиллах хүч хомс байлаа. Гэсэн ч анхны цахилгаан станц, Аж үйлдвэрийн комбинат, үйлдвэр, уурхай, төрийн болон олон нийтийн барилгуудыг босгож эхэлжээ.

Говийн тэмээн жин, 1922–1924 он.

1940–1960 · НЭГ БАРИЛГААС БҮХЭЛ БҮТЭН ХОТ РУУ

Сүхбаатарын талбай, 1960–1970-аад он.

1940–1960-аад онд бүтээн байгуулалт нэг барилга барихаас хотыг бүхэлд нь төлөвлөх шинэ шатанд шилжив. Улаанбаатарын төв хэсгийг шинэчлэн хөгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлж, өнөөгийн Сүхбаатарын талбайг тойрсон төрийн ордон, театр, их сургууль болон олон нийтийн барилгуудын орон зайн үндэс бүрджээ.

Энэ үеэс барилга гэдэг нь зөвхөн дөрвөн хана, дээвэр бус, зам талбай, ногоон байгууламж, нийтийн үйлчилгээ, инженерийн дэд бүтэцтэй хотын цогц орчин болохыг харуулсан юм.

1960–1990 · ОРОН СУУЦЖИЛТ БА ШИНЭ ХОТУУД

Улаанбаатар хотын V хороолол, 1974 он.

1960–1990 он бол Монголын хот, хорооллууд бий болсон он жилүүд байлаа. Орон сууцыг сургууль, цэцэрлэг, дэлгүүр, эмнэлэг, дулаан, цэвэр усны шугамтай нь хамтад нь барих хорооллын систем нэвтэрсэн юм. Улаанбаатарын 40, 50 мянгат болон III, IV, V, X, XI хороолол, Дархан, Эрдэнэт, Багануур зэрэг үйлдвэрийн хотууд энэ үед бий болов.

Өнөөдөр эдгээр барилгыг нэгэн хэвийн “хайрцган” архитектур гэж шүүмжлэл дагуулах үе байдаг. Гэвч эдгээр хорооллууд нь олон мянган айлыг төвлөрсөн дулаан, цэвэр ус, сургууль, цэцэрлэгтэй орон сууцанд оруулж, монгол айлын амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчилсөн юм.

2020-2025 оны салбарын өсөлт

ЦЕМЕНТ — ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН СУУРЬ

Монцемент үйлдвэр 2025 он

Зах зээлийн шилжилтийн дараа барилгын эрэлт нэмэгдэхийн хэрээр цементийн хэрэгцээ өсөж, 2015 оноос эхлээд орчин үеийн хуурай аргын, бүрэн автоматжсан шинэ үйлдвэрүүд ашиглалтад орж, монголчууд аж үйлдвэрлэлээ сэргээсэн түүхэн он жилүүд байлаа.

Үүний үр дүнд үйлдвэрлэлийн хүчин чадал эрс нэмэгдэж, 2018 оноос Монгол Улс цементийн дотоодын хэрэгцээгээ өөрсдийн үйлдвэрлэлээр хангах боломжтой болсон юм. Ийнхүү аж үйлдвэрлэл хөгжсөн Ийнхүү цемент нь хот, орон сууц, үйлдвэр, авто зам, гүүрийн бүтээн байгуулалтыг түшсэн үндэсний үйлдвэрлэлийн гол бүтээгдэхүүний нэг болон хөгжсөн юм.

1990–2025 · САЛБАРЫН ӨСӨЛТ БА ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ЗӨРҮҮ

Хувийн хөрөнгө оруулалт, орон сууцны бүтээн байгуулалт эрчимжиж, Улаанбаатар хотын суурьшлын бүс тэлсэн өнөөгийн төрх.

1990 оны зах зээлийн шилжилтээр хувийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, барилгын зориулалт, хэмжээ, хийц, архитектурын сонголт өргөжив. Худалдаа, үйлчилгээ, оффис, орон сууцны шинэ төвүүд бий болж, хотын төрх хурдацтай өөрчлөгдлөө. Гэвч барилга барих хурдыг зам, сургууль, цэцэрлэг, зогсоол, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ гүйцэж чадсангүй. Байшин олширсон ч амьдрах орчин дагаж сайжирсангүй. Барилгын салбар өссөн боловч хот байгуулалт түүнтэй ижил хурдаар хөгжөөгүй нь өнгөрсөн 100 жилийн хамгийн том сургамжийн нэг юм.

ӨНӨӨДӨР · 11.7 ИХ НАЯДЫН САЛБАР

2025 оны эцсийн байдлаар барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 11.7 их наяд төгрөгт хүрч, салбар ДНБ-ий 3.5 орчим хувийг бүрдүүлжээ. Мөн 100 мянга гаруй ажлын байр бий болсон байна. Нэгэн цагт дөрвөн жижиг тоосгоны үйлдвэрээс эхэлсэн салбар өнөөдөр улсын эдийн засаг, хотжилт, ажлын байр, иргэдийн амьдрах орчныг тодорхойлох том хүч болон өргөжжээ.

Гэхдээ энэ өсөлт салбарын бүх асуудал шийдэгдсэнийг илэрхийлэхгүй. Барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, газар хөдлөлтийн тэсвэр, орон сууцны хүртээмж, инженерийн дэд бүтцийн даац, ногоон байгууламж болон урт хугацааны төлөвлөлт дараагийн зууны гол сорилтууд хэвээр байна.

ДАРААГИЙН 100 ЖИЛ

Өнгөрсөн 100 жилд Монголын барилгачид тал газарт хот босгож, уулын дунд уурхай, үйлдвэр байгуулж, гол дээгүүр гүүр тавин, олон мянган айлын гал голомтыг орон сууцтай холбожээ. Тэдний өрсөн тоосго бүрийн цаана нэг айлын амьдрал, нэг хүүхдийн сургууль, нэг хотын ирээдүй бүтэж ирсэн юм.
Сингапурын ногоон, ухаалаг хот төлөвлөлт.

Эхний 100 жилд бид барилга барьж сурсан.Харин дараагийн 100 жилийн зорилго нь барилгын тоо, өндрийг нэмэх бус, аюулгүй, хүртээмжтэй, удаан эдэлгээтэй, хүний амьдралын чанарыг дэмжсэн хот бүтээхэд оршино.


🤝 Хамтран ажиллах уу?

Танай байгууллагын мэдээ, судалгаа, шинэ бүтээгдэхүүн, технологийн мэдээллийг Cement Industry Weekly-д онцлон хүргэх боломжтой.

📧 info@cementexpo.mn📞 +976 9458-5892


🌐 Cement Expo-г дагаарай

Website · Facebook ·

Read more

Улаанбаатарын дундуур явдаг төмөр зам: давуу тал өндөр өртөгтэй хамт ирдэг

Улаанбаатарын дундуур явдаг төмөр зам: давуу тал өндөр өртөгтэй хамт ирдэг

Монгол Улсын нийслэл Улаанбаатарын төвөөр өдөр бүр дамждаг цорын ганц төмөр зам хотод хоёр нүүртэй үйлчилж байна — нэг талаас худалдаа, зорчигч тээврийн шууд хаалга, нөгөө талаас түгжрэл, аюулгүй байдлын тогтмол эрсдэл. Энэ зөрчлийг шийдэх 850 сая ам.долларын тойрог замын төсөл анх амласан хугацаанаасаа дор хаяж нэг жилээр хоцорсон нь

By CementExpo
Ираны дайн дахин хурцдаж, газрын тосны үнэ 6 долоо хоногийн дээд түвшинд

Ираны дайн дахин хурцдаж, газрын тосны үнэ 6 долоо хоногийн дээд түвшинд

2026 оны 2 дугаар сарын 28-нд АНУ, Израиль хоёр Ираны эсрэг цохилт өгснөөр эхэлсэн дайн бараг долоо сарын турш үргэлжилж, хэд хэдэн удаа хурцдаж, тайвширсаар ирсэн бөгөөд энэ долоо хоногт дахин мэдэгдэхүйц хурцдав. Дайны түүхэн тойм — үнэ яаж хэлбэлзсэн бэ * 2-р сарын 28: АНУ, Израилийн цохилтоор дайн эхэлж,

By CementExpo
Налайхын барилгын материалын паркад дулааны цахилгаан станц баригдана

Налайхын барилгын материалын паркад дулааны цахилгаан станц баригдана

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Монголд болж байгаа энэ өдрүүдэд, Налайхын Үйлдвэрлэл, Технологийн парк ХК гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад төсөл, хөрөнгө оруулалтын боломжуудаа танилцуулж, тодорхой хамтын ажиллагааны гэрээ гарын үсэг зурлаа: паркийн нутаг дэвсгэрт дулааны цахилгаан станц барих санамж бичиг. Барилгын салбарт: Налайхын

By CementExpo
Хийн хоолой, ДЦС-3: Владивостокийн уулзалтаас юу гарав?

Хийн хоолой, ДЦС-3: Владивостокийн уулзалтаас юу гарав?

Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 2-нд Владивостокт болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, эрчим хүч, тээвэр, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцов. Мөн 9-р сарын 2-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч Путинтэй тусад нь уулзаж, ижил сэдвүүдээр

By CementExpo