POSCO Монголын эрчим хүчний салбарт $100 саяын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна

Share
POSCO Монголын эрчим хүчний салбарт $100 саяын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна
Ньюком групп болон БНСУ-ын POSCO International дулааны цахилгаан станцын хаягдал дулааныг дахин ашиглах төслөөс хамтын ажиллагаагаа эхлүүлж, цаашид сэргээгдэх эрчим хүчний салбарт тэлэхээр тохиролцов.

2026 оны долоодугаар сарын эхээр Ньюком групп болон POSCO International Монгол Улсад ойролцоогоор 100 сая ам.долларын эрчим хүчний төслүүд хамтран хөгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. Эхний шатанд Улаанбаатарын ДЦС-4-ийн хөргөлтийн уснаас ялгарах хаягдал дулааныг дулааны насосоор дахин ашиглаж, төвлөрсөн халаалтын системд нийлүүлэх боломжийг судлахаар төлөвлөсөн байна.

Энэ мэдээний хамгийн сонирхолтой хэсэг нь хөрөнгө оруулалтын дүнгээс илүү технологийн шийдэл юм. Дулааны цахилгаан станц үйлдвэрлэлийн явцад их хэмжээний дулааныг орчинд алдаж байдаг. Харин дулааны насос ашиглан уг энергийг дахин төвлөрүүлж, барилга болон орон сууцны халаалтад ашиглавал шинэ эх үүсвэр барихгүйгээр дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой.

Төслийн хүрээнд POSCO International нь төслийн хөгжүүлэлт, санхүүжилт, технологи болон инженерчлэл–худалдан авалт–барилгын удирдлагыг хариуцах бол Ньюком групп дотоодын хөрөнгө оруулалт, зөвшөөрөл болон газар, байршлын асуудлыг хариуцахаар мэдээлжээ. Талууд цаашид салхины болон бусад сэргээгдэх эрчим хүчний төслүүдээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг мөн судална.

Гэхдээ энд нэг чухал ялгаа бий.

100 сая ам.доллар нь Монголд шууд орж ирсэн хөрөнгө оруулалт биш. Одоогоор талууд санамж бичиг байгуулж, төслийн хөгжүүлэлт болон санхүүжилтийн бүтцийг хамтран судлахаар тохиролцсон шатанд байна. Тиймээс төслийн бодит үнэ цэнэ нь зарласан дүнгээр бус, техник-эдийн засгийн үндэслэл, санхүүжилтийн хаалт болон барилгын ажил бодитоор эхлэх эсэхээр хэмжигдэнэ.

Read more

Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв нэмэгдэнэ. Харин зарцуулалтын хяналт асуудал дагуулж байна

Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв нэмэгдэнэ. Харин зарцуулалтын хяналт асуудал дагуулж байна

Засгийн газар 2027 онд Эрүүл мэндийн даатгалын санд 3.4 их наяд төгрөг төвлөрүүлж, үүнээс гурван их наядыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон бусад зардалд зарцуулахаар төлөвлөжээ. Энэ оныхтой харьцуулахад сангийн орлого 700 тэрбум, зарлага 600 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо юм. Нэмэлт санхүүжилтийн нэг хэсгийг иргэдийн эмийн зардлыг бууруулахад зориулахаар

By CementExpo
Шөнийн цахилгааны хөнгөлөлт 11-р сарын 1-нээс эхэлнэ

Шөнийн цахилгааны хөнгөлөлт 11-р сарын 1-нээс эхэлнэ

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж, 2027 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ. Хөнгөлөлтөд хамрагдах шаардлага хангасан айл өрхүүд оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэлх хэрэглээний төлбөрөө 100 хүртэлх хувиар хөнгөлүүлэх юм. Хөнгөлөлтийн хэмжээг тухайн айлын цахилгааны холболтоос хамааруулан тогтоожээ. Ердийн 220 вольтын холболттой

By CementExpo
Улаанбаатарын 33 жилийн газар олголтыг шалгана

Улаанбаатарын 33 жилийн газар олголтыг шалгана

УИХ аравдугаар сарын 23-нд Улаанбаатар хотын 1992–2025 оны газар олголтыг шалгах Хянан шалгах түр хороо байгууллаа. Ингэснээр өнгөрсөн 33 жилийн хугацаанд нийслэлийн үе үеийн удирдлагуудын гаргасан газар олголтын шийдвэрүүдийг нэг дор шалгах боломж бүрдэж байна. УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүний санаачилсан уг тогтоолыг чуулганд оролцсон

By CementExpo
100 мянган айлын орон сууцны хөтөлбөр: Урьдчилгаа багасах ч сарын төлбөрийн асуудал үлдэнэ

100 мянган айлын орон сууцны хөтөлбөр: Урьдчилгаа багасах ч сарын төлбөрийн асуудал үлдэнэ

Засгийн газар 2030 он хүртэл 100 мянган айлыг орон сууцаар хангаж, гэр хорооллын 50 мянган янданг буулгах үндэсний хөтөлбөрөө аравдугаар сарын 21-нд зарлалаа. Хөтөлбөрийн хүрээнд төр 40 мянга, хувийн хэвшил 60 мянган орон сууц нийлүүлэхээр төлөвлөжээ. Шинэ хөтөлбөрийн гол өөрчлөлт нь орон сууцанд орохын тулд заавал их хэмжээний урьдчилгаа

By CementExpo