Хөрөнгө оруулагчдийг угтах саад

Share
Хөрөнгө оруулагчдийг угтах  саад

АНУ-ын Төрийн департамент Монголын хөрөнгө оруулалтын орчны тухай шинэ тайлангаа танилцуулжээ. Тайлангийн эхний үнэлгээ нэлээд шулуухан: Монголын Засгийн газар, УИХ 2025 онд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад мэдэгдэхүйц ахиц гаргаагүй.

Монголд бизнес эхлүүлэх, зах зээлд нэвтрэх хязгаарлалт харьцангуй бага гэж тайланд дурдсан байна. Харин хөрөнгөө оруулаад ажиллаж эхэлсэн хойно нь тулгардаг асуудлын жагсаалт урт аж. Шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхэд удна. Шийдвэр гарлаа ч хэрэгжүүлэхийг нь дахин хүлээнэ. Төрийн байгууллагууд дүрэм журмаа тогтворгүй хэрэгжүүлж, зохицуулалт өөрчлөхдөө бизнесүүдийн саналыг хангалттай сонсдоггүй. Энэ бүхэн хөрөнгө оруулалтаа нэмэх эсэх шийдвэрт нөлөөлж байгааг тайланд тэмдэглэжээ.

Уул уурхайн орлогын 60 хувийг төр хүртэх тухай шаардлагыг ч хөндсөн байна. Үүнийг хуульчилж, хэрэгжүүлбэл хайгуул, олборлолтын компаниуд Монголын зах зээлээс гарах эрсдэлтэй гэж хөрөнгө оруулагчид анхааруулсныг тайланд тусгажээ. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид ирээдүйд орлогоо хэрхэн хуваах, өнөөдөр байгуулсан гэрээ нь маргааш ямар нөхцөлөөр үргэлжлэхэд санаа зовж байна.

Барилга, үйлдвэрийн төсөлд энэ бол тун бодит асуудал. Маргаан шийдэгдэхийг хүлээх зуур зээлийн хүү, түрээс, ажилтны цалин үргэлжилнэ. Ашиглалтад орох хугацаа хойшилбол орлого олох хугацаа ч хойшилно. Тайланд дурдсан хууль, шүүхийн эрсдэлийг төслийн тооцоонд буулгавал ийм зардал болж харагдана. Хөрөнгө оруулагчид өгсөн амлалт байгуулсан гэрээнийх нь хугацаанд хүчинтэй үлдэх эсэх нь л чухал.


Эх сурвалж: АНУ-ын Төрийн департамент.

Read more

Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв нэмэгдэнэ. Харин зарцуулалтын хяналт асуудал дагуулж байна

Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв нэмэгдэнэ. Харин зарцуулалтын хяналт асуудал дагуулж байна

Засгийн газар 2027 онд Эрүүл мэндийн даатгалын санд 3.4 их наяд төгрөг төвлөрүүлж, үүнээс гурван их наядыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон бусад зардалд зарцуулахаар төлөвлөжээ. Энэ оныхтой харьцуулахад сангийн орлого 700 тэрбум, зарлага 600 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо юм. Нэмэлт санхүүжилтийн нэг хэсгийг иргэдийн эмийн зардлыг бууруулахад зориулахаар

By CementExpo
Шөнийн цахилгааны хөнгөлөлт 11-р сарын 1-нээс эхэлнэ

Шөнийн цахилгааны хөнгөлөлт 11-р сарын 1-нээс эхэлнэ

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж, 2027 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ. Хөнгөлөлтөд хамрагдах шаардлага хангасан айл өрхүүд оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэлх хэрэглээний төлбөрөө 100 хүртэлх хувиар хөнгөлүүлэх юм. Хөнгөлөлтийн хэмжээг тухайн айлын цахилгааны холболтоос хамааруулан тогтоожээ. Ердийн 220 вольтын холболттой

By CementExpo
Улаанбаатарын 33 жилийн газар олголтыг шалгана

Улаанбаатарын 33 жилийн газар олголтыг шалгана

УИХ аравдугаар сарын 23-нд Улаанбаатар хотын 1992–2025 оны газар олголтыг шалгах Хянан шалгах түр хороо байгууллаа. Ингэснээр өнгөрсөн 33 жилийн хугацаанд нийслэлийн үе үеийн удирдлагуудын гаргасан газар олголтын шийдвэрүүдийг нэг дор шалгах боломж бүрдэж байна. УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүний санаачилсан уг тогтоолыг чуулганд оролцсон

By CementExpo
100 мянган айлын орон сууцны хөтөлбөр: Урьдчилгаа багасах ч сарын төлбөрийн асуудал үлдэнэ

100 мянган айлын орон сууцны хөтөлбөр: Урьдчилгаа багасах ч сарын төлбөрийн асуудал үлдэнэ

Засгийн газар 2030 он хүртэл 100 мянган айлыг орон сууцаар хангаж, гэр хорооллын 50 мянган янданг буулгах үндэсний хөтөлбөрөө аравдугаар сарын 21-нд зарлалаа. Хөтөлбөрийн хүрээнд төр 40 мянга, хувийн хэвшил 60 мянган орон сууц нийлүүлэхээр төлөвлөжээ. Шинэ хөтөлбөрийн гол өөрчлөлт нь орон сууцанд орохын тулд заавал их хэмжээний урьдчилгаа

By CementExpo