⚡ Эрчим хүчний тарифын өсөлт үйлдвэрлэлийн өртөгт дарамт үүсгэж байна

Share

Эрчим хүчний зохицуулах хорооноос 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр баталсан шийдвэрийн дагуу цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын мөрдөх тарифын ангилалд өөрчлөлт оруулж, зарим хэрэглэгчийн бүлгийн цахилгааны тарифыг 2026 оны 6 дугаар сарын 5-наас эхлэн шинэчлэн мөрдөхөөр болсон байна.

Шинэ зохицуулалтын хүрээнд уул уурхай, олборлолт болон боловсруулах үйлдвэрийн ангиллын хэрэглэгчдийн цахилгааны тарифыг 15 хувиар, төсөвт байгууллагын тарифыг 10 хувиар, бусад үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын тарифыг 5 хувиар нэмэгдүүлэхээр тусгажээ.

Энэхүү өөрчлөлт нь эрчим хүчний салбарын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, өсөн нэмэгдэж буй хэрэглээ болон системийн зардлыг нөхөх зорилготой гэж тайлбарлагдаж байгаа ч үйлдвэрлэлийн салбарын хувьд өртгийн дарамтыг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байна.

Ялангуяа цемент болон барилгын материалын үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийн зардалд эрчим хүч өндөр жин эзэлдэг тул тарифын өсөлт нь бүтээгдэхүүний өөрийн өртөг, нийлүүлэлтийн зардал болон зах зээл дэх өрсөлдөх чадварт шууд нөлөөлөхөөр байна.

📎 Эх сурвалж: Эрчим хүчний зохицуулах хороо, 2026.05.29-ний өдрийн тариф шинэчлэх шийдвэр

Read more

Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв нэмэгдэнэ. Харин зарцуулалтын хяналт асуудал дагуулж байна

Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв нэмэгдэнэ. Харин зарцуулалтын хяналт асуудал дагуулж байна

Засгийн газар 2027 онд Эрүүл мэндийн даатгалын санд 3.4 их наяд төгрөг төвлөрүүлж, үүнээс гурван их наядыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон бусад зардалд зарцуулахаар төлөвлөжээ. Энэ оныхтой харьцуулахад сангийн орлого 700 тэрбум, зарлага 600 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо юм. Нэмэлт санхүүжилтийн нэг хэсгийг иргэдийн эмийн зардлыг бууруулахад зориулахаар

By CementExpo
Шөнийн цахилгааны хөнгөлөлт 11-р сарын 1-нээс эхэлнэ

Шөнийн цахилгааны хөнгөлөлт 11-р сарын 1-нээс эхэлнэ

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж, 2027 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ. Хөнгөлөлтөд хамрагдах шаардлага хангасан айл өрхүүд оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэлх хэрэглээний төлбөрөө 100 хүртэлх хувиар хөнгөлүүлэх юм. Хөнгөлөлтийн хэмжээг тухайн айлын цахилгааны холболтоос хамааруулан тогтоожээ. Ердийн 220 вольтын холболттой

By CementExpo
Улаанбаатарын 33 жилийн газар олголтыг шалгана

Улаанбаатарын 33 жилийн газар олголтыг шалгана

УИХ аравдугаар сарын 23-нд Улаанбаатар хотын 1992–2025 оны газар олголтыг шалгах Хянан шалгах түр хороо байгууллаа. Ингэснээр өнгөрсөн 33 жилийн хугацаанд нийслэлийн үе үеийн удирдлагуудын гаргасан газар олголтын шийдвэрүүдийг нэг дор шалгах боломж бүрдэж байна. УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүний санаачилсан уг тогтоолыг чуулганд оролцсон

By CementExpo
100 мянган айлын орон сууцны хөтөлбөр: Урьдчилгаа багасах ч сарын төлбөрийн асуудал үлдэнэ

100 мянган айлын орон сууцны хөтөлбөр: Урьдчилгаа багасах ч сарын төлбөрийн асуудал үлдэнэ

Засгийн газар 2030 он хүртэл 100 мянган айлыг орон сууцаар хангаж, гэр хорооллын 50 мянган янданг буулгах үндэсний хөтөлбөрөө аравдугаар сарын 21-нд зарлалаа. Хөтөлбөрийн хүрээнд төр 40 мянга, хувийн хэвшил 60 мянган орон сууц нийлүүлэхээр төлөвлөжээ. Шинэ хөтөлбөрийн гол өөрчлөлт нь орон сууцанд орохын тулд заавал их хэмжээний урьдчилгаа

By CementExpo