⚡ Эрчим хүчний салбарынхан 6-р сарын 30-наас ажил хаялт зарлахаар боллоо

Share
⚡ Эрчим хүчний салбарынхан 6-р сарын 30-наас ажил хаялт зарлахаар боллоо
Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын хэмжээнд 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 08:00 цагаас ажил хаялт зохион байгуулахаар шийдвэрлэснээ мэдээллээ.

Тус холбооны мэдээлснээр ажил хаялтын шийдвэр нь 2026–2027 оны хамтын хэлэлцээрийн хүрээнд цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотой асуудлаар талууд зөвшилцөлд хүрээгүйтэй холбоотой аж. Үйлдвэрчний эвлэлийн зүгээс энэ оны нэгдүгээр сараас эхлэн хэлэлцээр өрнүүлж, дөрөвдүгээр сард жагсаал зохион байгуулан Засгийн газар болон Эрчим хүчний яаманд шаардлага хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл бодит шийдвэр гараагүй гэж мэдэгджээ.

Эрчим хүчний салбарын нийт 35 байгууллагын 9,317 ажилтнаас 28 байгууллагын 6,600 гаруй ажилтан ажил хаялтын санал асуулгад оролцож, 94.9 хувь нь ажил хаялтыг дэмжсэн байна. Үүний үндсэн дээр хуульд заасан журмын дагуу ажил хаялт зохион байгуулах шийдвэр гаргасан гэж үйлдвэрчний эвлэл мэдээлэв.

Харин үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүдийн онцолсноор эрчим хүчний салбар нь хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой онцгой салбар тул ажил хаялт эхэлсэн ч цахилгаан, дулааны зайлшгүй үйлчилгээг тасалдуулахгүй байх дотоод зохицуулалтыг хийхээр төлөвлөжээ.

Одоогоор талуудын хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд ажил хаялт бодитоор хэрэгжих эсэх нь ирэх өдрүүдэд гарах хэлэлцээний үр дүнгээс шалтгаалах төлөвтэй байна.

Read more

Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв нэмэгдэнэ. Харин зарцуулалтын хяналт асуудал дагуулж байна

Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв нэмэгдэнэ. Харин зарцуулалтын хяналт асуудал дагуулж байна

Засгийн газар 2027 онд Эрүүл мэндийн даатгалын санд 3.4 их наяд төгрөг төвлөрүүлж, үүнээс гурван их наядыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон бусад зардалд зарцуулахаар төлөвлөжээ. Энэ оныхтой харьцуулахад сангийн орлого 700 тэрбум, зарлага 600 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо юм. Нэмэлт санхүүжилтийн нэг хэсгийг иргэдийн эмийн зардлыг бууруулахад зориулахаар

By CementExpo
Шөнийн цахилгааны хөнгөлөлт 11-р сарын 1-нээс эхэлнэ

Шөнийн цахилгааны хөнгөлөлт 11-р сарын 1-нээс эхэлнэ

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж, 2027 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ. Хөнгөлөлтөд хамрагдах шаардлага хангасан айл өрхүүд оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэлх хэрэглээний төлбөрөө 100 хүртэлх хувиар хөнгөлүүлэх юм. Хөнгөлөлтийн хэмжээг тухайн айлын цахилгааны холболтоос хамааруулан тогтоожээ. Ердийн 220 вольтын холболттой

By CementExpo
Улаанбаатарын 33 жилийн газар олголтыг шалгана

Улаанбаатарын 33 жилийн газар олголтыг шалгана

УИХ аравдугаар сарын 23-нд Улаанбаатар хотын 1992–2025 оны газар олголтыг шалгах Хянан шалгах түр хороо байгууллаа. Ингэснээр өнгөрсөн 33 жилийн хугацаанд нийслэлийн үе үеийн удирдлагуудын гаргасан газар олголтын шийдвэрүүдийг нэг дор шалгах боломж бүрдэж байна. УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүний санаачилсан уг тогтоолыг чуулганд оролцсон

By CementExpo
100 мянган айлын орон сууцны хөтөлбөр: Урьдчилгаа багасах ч сарын төлбөрийн асуудал үлдэнэ

100 мянган айлын орон сууцны хөтөлбөр: Урьдчилгаа багасах ч сарын төлбөрийн асуудал үлдэнэ

Засгийн газар 2030 он хүртэл 100 мянган айлыг орон сууцаар хангаж, гэр хорооллын 50 мянган янданг буулгах үндэсний хөтөлбөрөө аравдугаар сарын 21-нд зарлалаа. Хөтөлбөрийн хүрээнд төр 40 мянга, хувийн хэвшил 60 мянган орон сууц нийлүүлэхээр төлөвлөжээ. Шинэ хөтөлбөрийн гол өөрчлөлт нь орон сууцанд орохын тулд заавал их хэмжээний урьдчилгаа

By CementExpo