Latest

Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв нэмэгдэнэ. Харин зарцуулалтын хяналт асуудал дагуулж байна

Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв нэмэгдэнэ. Харин зарцуулалтын хяналт асуудал дагуулж байна

Засгийн газар 2027 онд Эрүүл мэндийн даатгалын санд 3.4 их наяд төгрөг төвлөрүүлж, үүнээс гурван их наядыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон бусад зардалд зарцуулахаар төлөвлөжээ. Энэ оныхтой харьцуулахад сангийн орлого 700 тэрбум, зарлага 600 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо юм. Нэмэлт санхүүжилтийн нэг хэсгийг иргэдийн эмийн зардлыг бууруулахад зориулахаар

By CementExpo
Шөнийн цахилгааны хөнгөлөлт 11-р сарын 1-нээс эхэлнэ

Шөнийн цахилгааны хөнгөлөлт 11-р сарын 1-нээс эхэлнэ

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж, 2027 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ. Хөнгөлөлтөд хамрагдах шаардлага хангасан айл өрхүүд оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэлх хэрэглээний төлбөрөө 100 хүртэлх хувиар хөнгөлүүлэх юм. Хөнгөлөлтийн хэмжээг тухайн айлын цахилгааны холболтоос хамааруулан тогтоожээ. Ердийн 220 вольтын холболттой

By CementExpo
Улаанбаатарын 33 жилийн газар олголтыг шалгана

Улаанбаатарын 33 жилийн газар олголтыг шалгана

УИХ аравдугаар сарын 23-нд Улаанбаатар хотын 1992–2025 оны газар олголтыг шалгах Хянан шалгах түр хороо байгууллаа. Ингэснээр өнгөрсөн 33 жилийн хугацаанд нийслэлийн үе үеийн удирдлагуудын гаргасан газар олголтын шийдвэрүүдийг нэг дор шалгах боломж бүрдэж байна. УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүний санаачилсан уг тогтоолыг чуулганд оролцсон

By CementExpo
100 мянган айлын орон сууцны хөтөлбөр: Урьдчилгаа багасах ч сарын төлбөрийн асуудал үлдэнэ

100 мянган айлын орон сууцны хөтөлбөр: Урьдчилгаа багасах ч сарын төлбөрийн асуудал үлдэнэ

Засгийн газар 2030 он хүртэл 100 мянган айлыг орон сууцаар хангаж, гэр хорооллын 50 мянган янданг буулгах үндэсний хөтөлбөрөө аравдугаар сарын 21-нд зарлалаа. Хөтөлбөрийн хүрээнд төр 40 мянга, хувийн хэвшил 60 мянган орон сууц нийлүүлэхээр төлөвлөжээ. Шинэ хөтөлбөрийн гол өөрчлөлт нь орон сууцанд орохын тулд заавал их хэмжээний урьдчилгаа

By CementExpo
Монголд 18.18 тэрбум ам.долларын хөнгөн цагааны үйлдвэр байгуулах хэлэлцээ эхэллээ

Монголд 18.18 тэрбум ам.долларын хөнгөн цагааны үйлдвэр байгуулах хэлэлцээ эхэллээ

Монгол Улсад 18.18 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк байгуулах хэлэлцээ эхэлснийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр аравдугаар сарын 20-нд мэдээллээ. Төсөл хэрэгжвэл Монголын аж үйлдвэрийн салбарт хийгдэх хамгийн том хөрөнгө оруулалтын нэг болохоор байна. Үйлдвэрийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд, Бичигт боомтоос 30

By CementExpo
Хятад Австралиас авах нүүрсээ 56 хувиар нэмэгдүүлж, Монголын нийлүүлэлт есдүгээр сард буурлаа

Хятад Австралиас авах нүүрсээ 56 хувиар нэмэгдүүлж, Монголын нийлүүлэлт есдүгээр сард буурлаа

Хятадын нүүрсний импортын зах зээлд есдүгээр сард томоохон өөрчлөлт гарчээ. Тус улс Австралиас худалдан авсан нүүрсний хэмжээгээ өмнөх оны мөн үеэс 56 хувиар нэмэгдүүлсэн бол Монголоос авсан нүүрс найман хувиар буурсан байна. Гэхдээ оны эхний есөн сарын дүнгээр Монголын нийлүүлэлт 40 хувийн өсөлттэй хэвээр байгаа нь хоёр улсын нүүрсний худалдаа

By CementExpo
Шатахууны үнийн өсөлт Европт цахилгаан автомашины эрэлтийг нэмэгдүүлж байна

Шатахууны үнийн өсөлт Европт цахилгаан автомашины эрэлтийг нэмэгдүүлж байна

Европын холбоонд наймдугаар сард 196,486 шинэ цахилгаан автомашин бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 62.7 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Ингэснээр тухайн сард шинээр бүртгүүлсэн дөрвөн автомашин тутмын нэгээс илүү нь бүрэн цахилгаан хөдөлгүүртэй болсон байна. Иран дахь дайнаас үүдсэн шатахууны үнийн өсөлт хэрэглэгчдийн сонголтыг өөрчилж байгааг Financial Times

By CementExpo
Монгол Улс амт, үнэртэй янжуур, вэйпийг 2027 оноос хориглоно

Монгол Улс амт, үнэртэй янжуур, вэйпийг 2027 оноос хориглоно

Монгол Улс жимс, гаа зэрэг амт, үнэр нэмсэн янжуур болон электрон тамхийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хориглохоор боллоо. УИХ аравдугаар сарын 16-нд баталсан хуулийн өөрчлөлтөөр электрон, халаадаг тамхийг хяналтын зохицуулалтад хамруулж, худалдаанд тавих шаардлагыг чангатгав. Шинэ шаардлага импортлогч, жижиглэн худалдаалагчдын борлуулах бүтээгдэхүүний төрөл болон дэлгүүрийн худалдаанд нөлөөлнө.

By CementExpo
Уул уурхай аж үйлдвэрийн өсөлтийн 95 орчим хувийг бүрдүүлжээ

Уул уурхай аж үйлдвэрийн өсөлтийн 95 орчим хувийг бүрдүүлжээ

Монголын аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 2026 оны эхний есөн сард мөнгөн дүнгээр 54.6 хувиар өсөж, 57 их наяд төгрөгт хүрлээ. Өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн 20.1 их наяд төгрөгийн 19 их наяд нь уул уурхайн салбарт ногдож байна. Ингэснээр уул уурхай нийт нэмэгдлийн 95 орчим хувийг бүрдүүлжээ. Харин

By CementExpo
Sky Shuttle-ийн хугацааг товлов, хэрэгжүүлэх хэлбэрээ шийдээгүй байна

Sky Shuttle-ийн хугацааг товлов, хэрэгжүүлэх хэлбэрээ шийдээгүй байна

Нийслэл BYD-ийн Sky Shuttle төслийн барилга угсралтыг 2027 оны гуравдугаар сард эхлүүлж, арваннэгдүгээр сард туршилтын хөдөлгөөн явуулахаар төлөвлөжээ. Харин төслийн техник, эдийн засгийн үндэслэл хараахан бэлэн болоогүй бөгөөд хэрэгжүүлэх хэлбэрийг эцэслэн шийдээгүй байна. Талууд өмнө байгуулсан санамж бичгийн хүрээнд уулзаж, ажлын хугацааг урьдчилан тохиролцсон аж. ТЭЗҮ-г 2026 оны

By CementExpo
Хүнсний үнэ 20.8 хувиар өсөж, инфляцыг хурдасгав

Хүнсний үнэ 20.8 хувиар өсөж, инфляцыг хурдасгав

Монгол Улсад хүнсний үнэ есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 20.8 хувиар өсөж, хэрэглээний үнийн өсөлтийн гол хүчин зүйл боллоо. Улсын хэмжээнд жилийн инфляц 12.9 хувьд хүрсэн нь жилийн өмнөх 9 хувиас нэмэгдсэн үзүүлэлт юм. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр хүнсний бараа, ундаа, усны бүлэг нийт инфляцын 43.8

By CementExpo
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Санхүүжилт, эрх зүйн асуудлаас шалтгаалан өмнө нь 20 гаруй хувийн гүйцэтгэлтэй гацаад байсан төслийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Аравдугаар сарын 8-нд Ерөнхий сайдын дэргэдэх ажлын хэсэг хуралдаж, үйлдвэрийн бүтээн байгуулалтыг

By CementExpo
Эдийн засаг өсөв. Өрхийн хэрэглээ яав?

Эдийн засаг өсөв. Өрхийн хэрэглээ яав?

Монголын эдийн засаг 2026 оны эхний хагаст 7.7 хувиар өсжээ. Харин мөн оны хоёрдугаар улиралд өрхийн бодит хэрэглээ 4.9 хувиар агшсан байна. Улсын хэмжээнд үйлдвэрлэл нэмэгдсэн ч өрхийн хэрэглээ дагаж тэлээгүйг энэ хоёр үзүүлэлт харуулж байна. Өсөлт хаана бий болсныг харвал энэ зөрүү ойлгомжтой болно. Уул уурхай, тээврийн

By CementExpo
Тавантолгойн станцад хувийн хөрөнгө татна

Тавантолгойн станцад хувийн хөрөнгө татна

Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьж, тодорхой хугацаанд ашигласны дараа улсад бүрэн шилжүүлэхээр төлөвлөжээ. Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр аравдугаар сарын 8-ны парламентын хэлэлцүүлгийн үеэр хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг зарлах бэлтгэл хангагдсан гэж мэдэгдэв. Түүний танилцуулснаар, хөрөнгө оруулалтын 30 хүртэлх хувийг төрийн

By CementExpo
Шатахууны гаалийн татварыг тэглэснээр үнэ буурах уу?

Шатахууны гаалийн татварыг тэглэснээр үнэ буурах уу?

Замын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор оруулах АИ-92, дизелийн түлшний гаалийн татварыг тэглэхээр болов. Засгийн газрын аравдугаар сарын 7-ны шийдвэр 2026 оны аравдугаар сарын 21-нээс 2028 оны эцэс хүртэл үйлчилнэ. Харин жолооч литр тутамд хэдэн төгрөг хэмнэхийг шийдвэрийн танилцуулгад дурдсангүй. Татварын хөнгөлөлт эхлээд импортлогчийн тооцоонд орно. Тэнд хэмнэсэн

By CementExpo
Өмнөд Солонгос ногоон үйлдвэрлэлд 745 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ

Өмнөд Солонгос ногоон үйлдвэрлэлд 745 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ

Өмнөд Солонгосын Засгийн газар 2035 он хүртэл аж үйлдвэрийн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, шинэ технологийг хөгжүүлэхэд нийт 1,000 их наяд вон буюу ойролцоогоор 745 тэрбум ам.долларын санхүүжилт чиглүүлэхээр төлөвлөсөн. Аравдугаар сарын 7-нд танилцуулсан K-GX (Korea-Green Transformation) стратегийн хүрээнд ган, цемент, нефть боловсруулах, нефть-хими, хагас дамжуулагчийн

By CementExpo
Японы айлчлалаар юу тохиролцов?

Японы айлчлалаар юу тохиролцов?

Ерөнхий сайд Н.Учралын есдүгээр сарын 27–30-нд Японд хийсэн айлчлалаар “Чингис хаан” нисэх буудлыг өргөтгөх 158.3 тэрбум иенийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Зээл нь 40 жилийн хугацаатай, жилийн 1.1 хувийн хүүтэй бөгөөд эхний 10 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зорчигч болон ачаа тээврийн терминал, инженерийн байгууламжуудыг

By CementExpo
Төв банкны дансанд үлдсэн 7.5 их наяд

Төв банкны дансанд үлдсэн 7.5 их наяд

Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрчээ. Тус банкны Ерөнхийлөгч С.Наранцогт есдүгээр сарын 29-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүдтэй уулзахдаа энэ тоог танилцуулж, үнэ тогтворжуулах бодлого, ипотекийн зээлийн хөтөлбөр зэрэг үйл ажиллагаатай холбон тайлбарласан байна. Өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн бодлогын санхүүгийн үр дагавар ийнхүү төв

By CementExpo
Хөрөнгө оруулагчдийг угтах  саад

Хөрөнгө оруулагчдийг угтах саад

АНУ-ын Төрийн департамент Монголын хөрөнгө оруулалтын орчны тухай шинэ тайлангаа танилцуулжээ. Тайлангийн эхний үнэлгээ нэлээд шулуухан: Монголын Засгийн газар, УИХ 2025 онд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад мэдэгдэхүйц ахиц гаргаагүй. Монголд бизнес эхлүүлэх, зах зээлд нэвтрэх хязгаарлалт харьцангуй бага гэж тайланд дурдсан байна. Харин хөрөнгөө оруулаад ажиллаж эхэлсэн хойно нь

By CementExpo
Жолооч нар шатахуун, оюутнууд тэтгэлгээ шаардав

Жолооч нар шатахуун, оюутнууд тэтгэлгээ шаардав

Аравдугаар сарын 1-нд Улаанбаатарт жолооч нар шатахууны хомсдолыг эсэргүүцэж, МУБИС-ийн оюутнууд сургалтын төлбөрийн тэтгэлгээ шаардан тус тус жагслаа. Жолооч нар автомашинтайгаа Сүхбаатарын талбайг тойрон эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Шатахуун авахын тулд олон цаг дараалалд зогсож, ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болсныг тэд хэлж, нийлүүлэлт, түгээлтийг хэвийн болгохыг шаарджээ. Аравдугаар

By CementExpo
Гашуунсухайт–Ганцмодын төмөр замын гүйцэтгэл 57.67 хувьд хүрлээ

Гашуунсухайт–Ганцмодын төмөр замын гүйцэтгэл 57.67 хувьд хүрлээ

Гашуунсухайт–Ганцмод боомтыг холбох 19.5 км хил дамнасан төмөр замын барилга угсралтын ажил есдүгээр сарын 27-ны байдлаар 57.67 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Төслийн Монголын хэсэгт 8.7 км өргөн цариг, 10.8 км нарийн царигийн төмөр зам болон 9.4 км гүүр барихаар төлөвлөжээ. Энэ сард төмөр

By CementExpo
Ипотекийн дараалал 7–8 жил: 45 мянган өрх санхүүжилт хүлээж байна

Ипотекийн дараалал 7–8 жил: 45 мянган өрх санхүүжилт хүлээж байна

Ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй 45 мянга орчим өрх хүлээгдэж байна. Жилд ойролцоогоор 1 их наяд төгрөгийг ипотекийн санхүүжилтэд зарцуулах өнөөгийн хэмжээгээр хуримтлагдсан хүсэлтийг шийдэхэд 7–8 жилийн дараалал үүссэн гэж есдүгээр сарын 24-нд мэдээлжээ. Санхүүжилтийн хомсдол зөвхөн зээл хүсэгчдэд бус орон сууцны зах зээлд нөлөөлж эхэлсэн. Сангийн яамны мэдээллээр

By CementExpo
2027 онд ₮12.5 их наядын хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжинэ

2027 онд ₮12.5 их наядын хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжинэ

2027 онд улс, орон нутгийн төсөв, гадаад эх үүсвэр, төр-хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтыг хослуулан 12.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэхээр Засгийн газар төлөвлөжээ. Эрчим хүчний шинэ эх үүсвэр, дамжуулах сүлжээ, орон нутгийн дулаан хангамж, авто болон төмөр зам, хилийн боомтын төслүүд хөрөнгө оруулалтын

By CementExpo
Барилгын өртөг нэг жилийн дотор 19.1 хувиар өсөв

Барилгын өртөг нэг жилийн дотор 19.1 хувиар өсөв

Монгол Улсын барилга, байгууламжийн өртгийн ерөнхий индекс 2026 оны II улиралд 127.7 нэгж хүрч, өмнөх оны мөн үеэс 19.1 хувь, өмнөх улирлаас 4.3 хувиар өсжээ. Үндэсний статистикийн хорооны барилгын өртгийн индекс нь барилгын материалын үнэ, ажиллах хүчний цалин болон машин, механизмын тарифын өөрчлөлтийг нэгтгэн тооцдог. Өртгийн өсөлт

By CementExpo