Өмнөд Солонгос ногоон үйлдвэрлэлд 745 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ

Share
Өмнөд Солонгос ногоон үйлдвэрлэлд 745 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ

Өмнөд Солонгосын Засгийн газар 2035 он хүртэл аж үйлдвэрийн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, шинэ технологийг хөгжүүлэхэд нийт 1,000 их наяд вон буюу ойролцоогоор 745 тэрбум ам.долларын санхүүжилт чиглүүлэхээр төлөвлөсөн.

Аравдугаар сарын 7-нд танилцуулсан K-GX (Korea-Green Transformation) стратегийн хүрээнд ган, цемент, нефть боловсруулах, нефть-хими, хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг бага нүүрстөрөгч ялгаруулдаг технологид шилжүүлэхээр зорьж байна.

Тухайлбал, гангийн үйлдвэрлэлд устөрөгч ашиглах технологийг хөгжүүлж, цементийн салбарт нүүрстөрөгчийн ялгарал багатай холимог цементийн эзлэх хувийг одоогийн 16 хувиас 2035 он гэхэд 40 хувьд хүргэхээр төлөвлөжээ.

Нийт санхүүжилтийн 200 их наяд воныг төсвийн эх үүсвэрээс, 790 гаруй их наяд воныг бодлогын санхүүжилтээр бүрдүүлэх бөгөөд хувийн хэвшил нэмэлтээр 220 их наяд воны хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэхээр зарласан.

Өмнөд Солонгос ийнхүү нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилтоо үйлдвэрлэлийн шинэчлэл, олон улсын зах зээл дэх өрсөлдөх чадвартайгаа уялдуулж байна.

Read more

Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв нэмэгдэнэ. Харин зарцуулалтын хяналт асуудал дагуулж байна

Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв нэмэгдэнэ. Харин зарцуулалтын хяналт асуудал дагуулж байна

Засгийн газар 2027 онд Эрүүл мэндийн даатгалын санд 3.4 их наяд төгрөг төвлөрүүлж, үүнээс гурван их наядыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон бусад зардалд зарцуулахаар төлөвлөжээ. Энэ оныхтой харьцуулахад сангийн орлого 700 тэрбум, зарлага 600 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо юм. Нэмэлт санхүүжилтийн нэг хэсгийг иргэдийн эмийн зардлыг бууруулахад зориулахаар

By CementExpo
Шөнийн цахилгааны хөнгөлөлт 11-р сарын 1-нээс эхэлнэ

Шөнийн цахилгааны хөнгөлөлт 11-р сарын 1-нээс эхэлнэ

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж, 2027 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ. Хөнгөлөлтөд хамрагдах шаардлага хангасан айл өрхүүд оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэлх хэрэглээний төлбөрөө 100 хүртэлх хувиар хөнгөлүүлэх юм. Хөнгөлөлтийн хэмжээг тухайн айлын цахилгааны холболтоос хамааруулан тогтоожээ. Ердийн 220 вольтын холболттой

By CementExpo
Улаанбаатарын 33 жилийн газар олголтыг шалгана

Улаанбаатарын 33 жилийн газар олголтыг шалгана

УИХ аравдугаар сарын 23-нд Улаанбаатар хотын 1992–2025 оны газар олголтыг шалгах Хянан шалгах түр хороо байгууллаа. Ингэснээр өнгөрсөн 33 жилийн хугацаанд нийслэлийн үе үеийн удирдлагуудын гаргасан газар олголтын шийдвэрүүдийг нэг дор шалгах боломж бүрдэж байна. УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүний санаачилсан уг тогтоолыг чуулганд оролцсон

By CementExpo
100 мянган айлын орон сууцны хөтөлбөр: Урьдчилгаа багасах ч сарын төлбөрийн асуудал үлдэнэ

100 мянган айлын орон сууцны хөтөлбөр: Урьдчилгаа багасах ч сарын төлбөрийн асуудал үлдэнэ

Засгийн газар 2030 он хүртэл 100 мянган айлыг орон сууцаар хангаж, гэр хорооллын 50 мянган янданг буулгах үндэсний хөтөлбөрөө аравдугаар сарын 21-нд зарлалаа. Хөтөлбөрийн хүрээнд төр 40 мянга, хувийн хэвшил 60 мянган орон сууц нийлүүлэхээр төлөвлөжээ. Шинэ хөтөлбөрийн гол өөрчлөлт нь орон сууцанд орохын тулд заавал их хэмжээний урьдчилгаа

By CementExpo