Гашуунсухайт–Ганцмодын төмөр замын гүйцэтгэл 57.67 хувьд хүрлээ

Share
Гашуунсухайт–Ганцмодын төмөр замын гүйцэтгэл 57.67 хувьд хүрлээ

Гашуунсухайт–Ганцмод боомтыг холбох 19.5 км хил дамнасан төмөр замын барилга угсралтын ажил есдүгээр сарын 27-ны байдлаар 57.67 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Төслийн Монголын хэсэгт 8.7 км өргөн цариг, 10.8 км нарийн царигийн төмөр зам болон 9.4 км гүүр барихаар төлөвлөжээ.

Энэ сард төмөр замын дээд бүтцийн угсралт эхэлж, нарийн царигийн 2.5 км зам, таван суман шилжүүлэг угсран, гурван байршилд 2,304 төмөр бетон дэр байршуулсан. Урт гүүрийн хэсэгт 2,382 шон суурь, 291 завсрын тулгуур, 666 дам нуруу үйлдвэрлэхээс 426 дам нурууг угсарсан гэж есдүгээр сарын 14-нд мэдээлсэн. Тухайн үед нийт гүйцэтгэл 54.15 хувь байсан бол хоёр долоо хоногийн дараа 57.67 хувьд хүрчээ.

Төслийн нэг онцлог нь Монголын төмөр замын сүлжээнд анх удаа өргөн болон нарийн царигийн төмөр зам хоёр түвшинд огтлолцох байгууламж баригдаж байгаа явдал. Ингэснээр хоёр өөр царигийн галт тэрэг бие биенийхээ хөдөлгөөнийг хаахгүйгээр зөрөх инженерийн шийдэл бүрдэхээр төлөвлөжээ.

Гашуунсухайт–Ганцмод нь зөвхөн төмөр замын төсөл биш. Гүүр, төмөр бетон хийц, далан, замын суурь, боомтын дэд бүтэц зэрэг томоохон барилга угсралтын ажлууд нэг дор хэрэгжиж байгаа учраас барилгын материалын салбарт ч шууд хамаарах бүтээн байгуулалт юм.


Эх сурвалж: МҮОНРТ

Read more

Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв нэмэгдэнэ. Харин зарцуулалтын хяналт асуудал дагуулж байна

Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв нэмэгдэнэ. Харин зарцуулалтын хяналт асуудал дагуулж байна

Засгийн газар 2027 онд Эрүүл мэндийн даатгалын санд 3.4 их наяд төгрөг төвлөрүүлж, үүнээс гурван их наядыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон бусад зардалд зарцуулахаар төлөвлөжээ. Энэ оныхтой харьцуулахад сангийн орлого 700 тэрбум, зарлага 600 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо юм. Нэмэлт санхүүжилтийн нэг хэсгийг иргэдийн эмийн зардлыг бууруулахад зориулахаар

By CementExpo
Шөнийн цахилгааны хөнгөлөлт 11-р сарын 1-нээс эхэлнэ

Шөнийн цахилгааны хөнгөлөлт 11-р сарын 1-нээс эхэлнэ

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж, 2027 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ. Хөнгөлөлтөд хамрагдах шаардлага хангасан айл өрхүүд оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэлх хэрэглээний төлбөрөө 100 хүртэлх хувиар хөнгөлүүлэх юм. Хөнгөлөлтийн хэмжээг тухайн айлын цахилгааны холболтоос хамааруулан тогтоожээ. Ердийн 220 вольтын холболттой

By CementExpo
Улаанбаатарын 33 жилийн газар олголтыг шалгана

Улаанбаатарын 33 жилийн газар олголтыг шалгана

УИХ аравдугаар сарын 23-нд Улаанбаатар хотын 1992–2025 оны газар олголтыг шалгах Хянан шалгах түр хороо байгууллаа. Ингэснээр өнгөрсөн 33 жилийн хугацаанд нийслэлийн үе үеийн удирдлагуудын гаргасан газар олголтын шийдвэрүүдийг нэг дор шалгах боломж бүрдэж байна. УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүний санаачилсан уг тогтоолыг чуулганд оролцсон

By CementExpo
100 мянган айлын орон сууцны хөтөлбөр: Урьдчилгаа багасах ч сарын төлбөрийн асуудал үлдэнэ

100 мянган айлын орон сууцны хөтөлбөр: Урьдчилгаа багасах ч сарын төлбөрийн асуудал үлдэнэ

Засгийн газар 2030 он хүртэл 100 мянган айлыг орон сууцаар хангаж, гэр хорооллын 50 мянган янданг буулгах үндэсний хөтөлбөрөө аравдугаар сарын 21-нд зарлалаа. Хөтөлбөрийн хүрээнд төр 40 мянга, хувийн хэвшил 60 мянган орон сууц нийлүүлэхээр төлөвлөжээ. Шинэ хөтөлбөрийн гол өөрчлөлт нь орон сууцанд орохын тулд заавал их хэмжээний урьдчилгаа

By CementExpo